Бидний тухай

Шүд эрүүл бол бие эрүүл

Манай эмнэлэг нь 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй, тогтвор суурьшилтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид шүдний бүх төрлийн эмчилгээ, оношилгоог өвдөлт, айдасгүйгээр цогц эмчлэхээс гадна танд ганцаарчилсан үйлчилгээ үзүүлж, шүдний асуудлыг тань хамтдаа шийдвэрлэнэ. Мөн манай эмнэлэг нь АНУ, БНСУ, Япон, Герман зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн сайн чанарын багаж, материал, тоног төхөөрөмж ашиглан, мэргэжлийн чадвар, туршлагатай эмч нарын баг эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.

“Оргилдент” шүдний эмнэлэг нь имплант шүдэлбэрээр төрөлжсөн, 10 гаруй жилийн туршлагатай эмнэлэг бөгөөд бидний байнгын үйлчүүлэгчдийн тоо өдөрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Бид имплант хийхдээ БНСУ-ын Dio Implant, Osstem Implant, Megagen Implant гэсэн үйлдвэрийн имплантыг ашигладаг. Манай эмнэлгийн эмч, сувилагч, үйлчилгээний ажилтан нийлсэн 30 гаруй ажилтан таны төлөө ажиллаж байна.

Манай эмч нарын баг 10 гаруй жил ажилласан туршлагатай хамт олон ба үйлчүүлэгчиддээ хамгийн сайн чанарын эмчилгээ, оношилгоог хийж гүйцэтгэхийн тулд жил бүр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагддаг

Бөхийн өргөө салбар

Маршал таун салбар