Имплант шүдэлбэр

Өвдөлтгүй түргэн хугацаанд шинэ технологиор мэс ажилбарыг хийж байна. Имплант нь шүд байхгүй хэсэгт эрүүний ясанд унасан шүдний ёзоорын үүргийг гүйцэтгэдэг тусгай титанаар хийсэн эргийг суулган, эрүүний ястай бүрэн бэхжсэний дараа хиймэл цөгцийг холбон, өөрийн шүд шиг ашиглаж болох хиймэл шүдийг хэлнэ. Имплантын давуу тал нь энгийн хиймэл авагддаггүй, өөрийн шүдний 90% тай тэнцэх шүд учраас маш эвтэйхэн зовиургүй байдаг.

Шүдний суулгацын давуу тал

  • Хэл ярианд өөрчлөлт орохгүй
  • Хүссэн хоол хүнсээ идэж болдог
  • Цоорол үүсэхгүй
  • Хажуугын эрүүл шүднүүдийг гэмтээдэггүй
  • Өөрийн шүдэнд хамгийн дөхөх хиймэл шүд
  • Хамгийн урт хугацаанд ашиглах хиймэл шүдэлбэр
  • Нүүрний төрх, хэлбэрийг хадгалдаг.
  • Яс шимэгдэхгүй, ясыг хамгаална.
  • Та шүдээ аяганд биш амандаа хийгээрэй.